Засгийн газраас 2017 оны намар тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг экспортод гаргахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс хойш “Эмээлт” захад 14 тэрбум төгрөгийн 600 мянган ширхэг адуун шир хуримтлагдаж, муудсан. Энэ талаар хэвлэл мэдээллээр мэдээлж байсан билээ.
“Эмээлт” захад адууны шир хуримтлагдсантай холбоотойгоор Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тогтоол гаргаж, дээрх адууны ширийг БНХАУ руу энэ оны арваннэгдүгээр сар хүртэл экспортод гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, харин адууны боловсруулаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн БНХАУ руу гаргах ажлыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэр хэрэгжиж, БНХАУ руу адууны ширийг экспортод гаргаж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ