Жүжигчин О.Дөлгөөн харь газар төрсөн өдрөө ганцаардаж өнгөрөөжээ

Moderator
2019/06/07

“Мөрөөдлийн театр”-аас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн урлагийн салбарт гялалзаж буй бүсгүйчүүдийн нэг. Хамгийн сүүлд "Хувьсал” продакшны ааштай, авьяастай найруулагч гэгдэх Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгийн ерөнхий найруулагчаар ажилласан хайр, уучлалын тухай өгүүлэх кинонд гол дүр бүтээсэн тэр өдгөө АНУ-ын урлагийн урлагийн сургуульд суралцаж байгаа юм билээ. Түүний төрсөн өдөр энэ сарын 5-нд болж өнгөрсөн юм. Өмнө нь эх орондоо байхдаа уг өдрийг гэр бүл, найз нөхдийн хамт жаргалтай өнгөрөөдөг байсан бол энэ жил ганцаардаж өнгөрөөсөн ажээ. Тэрээр энэ талаараа “Төрсөн өдрийн мэнд хүргэсэн та нартаа зөндөө их баярлалаа. Найз нөхөд гэр бүлээсээ хол байхаар жаахан хүүхэд чихэр горьдож байгаа юм шиг л дотно хүмүүсээсээ мэндчилгээ хүлээдэг юм байна хэхэ. Хамгийн гоё нь хүлээж байсан бүх хүнээсээ авсан” хэмээжээ.