Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг нэг дипломат ажилтан, жолооч хоёр өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай, суудлын автомашинаар 70 кг геройны төрлийн мансууруулах бодисыг тээвэрлэж яваад Герман улсын Дрезден хотын гааль, цагдаагийнханд саатуулагдсан хэрэг гарсан билээ.
Тухайн үед цагдаа нар Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатч гэх хоёр монгол ногоон паспортаа үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Тус улсын Хил хамгаалах газраас мэдээлснээр, сэжигтнүүдийн машиныхаа тээшинд тээвэрлэж явсан барааг шалгахад тус бүр нь 500 гр-ын жинтэй, 140 боодол хар тамхи илэрч хураан авч, шалгаж эхэлжээ.
Дээрх хэргийн талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Н.Мөнхтүшиг “Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдон илрээд байна. Дээрх хэрэгт Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын дипломат нэг ажилтныг жолоочийн хамт шалгаж байна.
Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан учраас хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй. Мөн Герман улсын хуулиар хар тамхины хэрэгт холбогдвол 2-15 жилийн ялтай” гэдгийг онцолсон юм.
Тэгвэл хэргийг үйлдсэн хүмүүс нь Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсныг албаны эх сурвалж мэдээлсэн.
Тодруулбал, Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газарт Дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож байжээ. Харин түүний аав нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ шүүгч юм байна.
Дэд Консул Б.Бат-Эрдэнэ нь өмнө ОХУ болон Банкокд консулаар ажиллаж байсан нэгэн юм. Үүнээс гадна 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орон сууц, машин, зуслангийн газар байхгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд жилийн 37703.91 төгрөгийн орлоготой гэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэд жил гаруй хугацаанд хар тамхи, мансууруулах төрлийн бодис зөөвөрлөсөн байх магадлалтай юм байна.

Харин "Мерседес бенз" маркийн автомашиныг жолоодож явсан хүн нь дипломат албаны жолоочоор 20 гаруй жил ажилласан, Сэлэнгэ аймгийн харъяат гэх мэдээлэл бий. Гадаад харилцааны сайд нарын машиныг барьдаг байсан, олон жил дипломатчдын жолоочоор ажилласан тул Турк руу явуулсан байсан ч асуудалд оржээ.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа