Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүсэн тухай мэдээлэл Германы хэвлэлд цацагдсан нь дуулиан тариад байна.
Тэгвэл энэ тухай асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрээр, "Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Энэ хэрэгт монгол иргэд холбоотой эсэх талаар нарийвчлан шалгах шаардлага байгаа.
Дээрх хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг дипломат ажилтан, нэг жолооч байгаа. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй” гэх мэдээллийг өгөв.
Албан бус эх сурвалжуудын зүгээс хар тамхины хэрэгт холбогдсон монголын хоёр консулыг Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт болон Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нарын хүүхдүүд байсан гэх мэдээллийг өгч байна.
Хэдийгээр дээрх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас бататгаагүй ч магадгүй нь энэ үнэн байх аваас цаашид ноцтой асуудал үүсэж болзошгүй юм.
Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын хоёр дипломатч Чех-Германы хилийн ойролцоо хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар байсан талаар Германы хэвлэлд мэдээлсэн байдаг.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ