Ц.Сандуй (SANDUI Tsendsuren, former Head of City branch of Mongolian People's Party) Өдрийн сонины 2018 оны 12 сарын 24-ний өдрийн №254/6097/ дугаарт "Итгэлцэл, эв нэгдэл МАН-д ус агаар мэт хэрэгтэй болжээ" гэх гарчигтай хоёр нүүр дүүрэн 60 тэрбумын талаар өгсөн ярилцлагадаа миний нэрийг З.Доржзодовын нэршийг 47 удаа дурдаж, эрүүгийн хэрэгт гүтгэн, илт гүжирдсэн худал мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээсэн тул 2019 оны 2 сарын 28, 3 сарын 12-нд тус тус түүний бүртгэлтэй гэх хаягийн харъяаллаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд З.Доржзодов гомдол гаргасан байдаг. Гэвч хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Иймд Ц.Сандуйг эрэн сурвалжлуулахаар З.Доржзодов харъяа дүүргийнхээ ИХАШШ-д эрэн сурвалжлуулах хүсэлтээ 2019 оны 3 сарын 22-нд гаргасан аж. Хэрэгт цугласан материалуудыг үзвэл Ц.Сандуй 2019 оны 3 сарын 9-ний өдөр Монгол Улсын хилээр гарч яваад эргэн ирээгүй, бүртгэлтэй гэх хаяг дээрээ амьдардаггүй, эсвэл огт бүртгэлгүй гэх олон янзын мэдээлэл байгаа учир Шүүхээс түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ