A Cool-ын “Итгэлийн мод” дэлгэрлээ

Moderator
2019/06/05

Эх, үрсийн элч дуучин  A Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд”  сайн үйлсийн аян зохион байгуулснаасаа хойш өвчиндөө шаналж буй хүүхдүүдэд сайхан сэтгэлт Монгол түмнийхээ итгэл хайрлаж, олон ч эцэг, эхчүүдийг баярлуулжээ.  Энэ хугацаанд тэр чадах бүхнээ хийж, энхрий бяцхан зүрхүүдэд итгэлийн гэрэл асаасан гэдэгт итгэлтэй байна . Тэрээр сайн үйлсийн аяныхаа хаалтыг 6- сарын 8-нд хийх бөгөөд энэ өдөр тэр хандивын тоглолтоо зохион байгуулж бүх орлогоо, хүүхдүүддээ хандивлах юм байна. Энэхүү аяныхаа хүрээнд саяхан “Итгэлийн мод” нэртэй дуу гаргаж, нийтийн хүртээл болголоо.