Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна.
Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.
Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10.00-16.00 цагийн хооронд “NOVOTEL” зочид буудлаас зарласан 30 гаруй ажлын байрны өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болж байна. “NOVOTEL” зочид буудал нь олон улсын түвшинд 4 одтой, Монгол улсад 5 одтой өндөр зэрэглэл бүхий нэр хүндтэй томоохон зочид буудал юм.
Тус зочид буудал гүйцэтгэх түвшний дараах ажлын байрууд дээр сонгон шалгаруулалт явуулж ажлын ярилцлага хийж байна. Үүнд:
Эдгээр ажлын байранд ажиллахыг хүссэн харилцааны соёлтой, багаар ажиллах болон ачаалал даах чадвартай, эерэг хандлагатай, 40 хүртэлх насны иргэдийг урьж байна.
Зарим ажлын байран дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой.
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт
Утас: 75111896, 91011896
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа