УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.
2012 оны УИХ-ын сонгуулиар 22 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдож, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ.
Талийгаачийн гэр бүл үр хүүхэд найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ