Бүжигчин М.Бямбаа бяцхан шавь нартай болжээ

Moderator
2019/06/04

Монголын урлагийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл бүжигчин М.Бямбаа саяхнаас “Byambaa dance studio”-ээ нээж, элсэлтээ авч эхэлжээ. Өөрийнх нь шавиар хүрэлцэн ирсэн бяцхан шавь нарыгөө өхөөрдсөн М.Бямбаа “Тэдэнд мөрөөдөл бий…Тэр мөрөөдөл нь жижигхэн мөртлөө бүхнээс гэгээхэн, үнэхээр хайр хүрэм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн оролдлого хийгээгүй бол хүүхдүүд дэврүүн зангийнхаа даль жигүүрийг гэмтээдэг. Тэр ариухан хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулах нь томчууд бидний үүрэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, сургалтыг нь зорин ирсэн хүүхэд бүрт нээллтэй хэмээн бүжиглэх сонирхолтой бяцхан үрсийг сургалтандаа урьжээ.

Тус бүжгийн дугуйлангийн хүүхдийн анги нь Монгол, Балет, Чөлөөт бүжгүүд хосолсон ангитай бөгөөд  6-р сарын 8-гаас хичээл нь эхлэх аж. Харин Монгол бүжгийн анги нь tэж, охин хоёрыг хамтаар нь хичээллэх боломжийг олгох бөгөөд 6 сарын 5-аас эхлэх аж. Долоо хонгийн 3 өдөр сард 12 удаа 1;3;5 өдрүүдэд хичээллэх юм байна. Сарын төлбөр ээж охин 2 нийлээд 160.000₮.  Та дэлгэрэнгүй мэдээллийг 89086575 дугаараар холбогдож авах боломжтой юм байна.