Б.ХУРЦ ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ Ч.САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮСТЭЙ НУУЦ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

Moderator
2019/06/04

30 хоног хоригдоод суллагдсан Б.Хурц 5-р сарын 29-нд төрсөн өдрөө тэмдэглэх нэрийдлээр Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан Да.Ганболд тэргүүтэй хүмүүсиийг урьж, уулзалт зохин байгуулжээ. Энэ талаар албан бус эх сурвалжийн мэдээлснээр  Б.Хурцын 50 насны ойн баяр өөрийнх нь эзэмшдэг “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д болжээ.
Бэлгээ тэвэрсэн зочид “Buddha Vista”-гийн “Grill Studio” руу орж буй зургийг сэтгүүлчид буулгасан байна. Энэ талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж буй юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг л гэхэд Б.Хурцад өгөх бэлгээ хүүхэд адил хичээнгүйлэн тэвэрсэн харагдах аж.
Тэд Б.Хурцад аз жаргал ерөөн хундага тулгаснаас гадна хурцдаад байгаа асуудлуудад шийдэл гаргасан ажээ.
Тухайлбал, “сахал” Д.Эрдэнэбилэгийг яаралтай суллуулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж ярилцсан байна. Д.Эрдэнэбилэгийг суллахад шүүхэд байгаа нөхдүүдээс нь гадна улс төрийн нөлөө хэрэгтэй гэж үзжээ.
Бас С.Эрдэнийг намын даргаас нь огцруулалгүй авч үлдэх, цааш нь 2020 оны сонгуульд намыг нь ялалтад хүргэх талаар хүчээ нэгтгэн ажиллах ёстой гэдэг дээр санал солилцож, зарим шийдэлд хүрсэн байна.

Дашрамд хэлэхэд, Б.Хурц цагдаад, Ч.Сайханбилэг АТГ-т, О.Орхон ч хууль хяналтын байгууллагад уяатай  байгаа. 
Ийм л нөхдүүд 2019 оны 5 сарын 29-нд “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д цуглаад төрсөн өдөр тэмдэглэж, бие биедээ хайрцагтай “юм” бэлэглэж, нэгийгээ шоронгоос гаргаж, нөгөөгөө сонгуульд ялуулах талаар яриа хөөрөө хийгээд тарсан хэмээн мэдээлэл өглөө.