Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвиж, дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан өнөөдөр /2019.06.04/ Европ тивийг зорилоо.
“The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх гэнэ. Одоогийн байдлаар Герман улсын таван хотод хийх тоглолтын билет дууссан сурагтай.
Дэлхий дээрх хамгийн анхны дипломат паспорт бол гэрэг. Энэ утгаараа дэлхийд нэрээ цуурайтуулж буй Монголын “Хү” хамтлаг анхны цомог, анхны тоглолтоо “Гэрэг” хэмээн нэрлэсэн гэдэг. Тэд анхныхаа тоглолтоо эх орондоо тавдугаар сарын 23-нд “White Rock” центрт хийсэн билээ. Монголын “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ийн “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтсан амжилтыг үзүүлсэн.
Энэхүү дуу нь "Billboard Chart"-ийн 22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн юм.
Монголын язгуур урлагийн гайхамшгийг харуулах буюу дэлхийн урлагт Монгол өвийн үр тарихаар гарч буй тэдний аянд амжилт хүсье.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа