УИХ-ын чуулганы үеэр өнөөдөр /2019-05-31/ Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа.
Тэрбээр хэлэхдээ: "Өчигдөр /2019-05-30/ Ардчилсан намаас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан.
Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон,фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцоруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурьдсан.
ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Улсын Их Хурлын даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ