Өнгөрөгч даваа гаригт машинтайгаа Сүхбаатарын талбайд дайран орсон Б.Цэгмэдийг цагдаагийн байгууллага албадан саатуулсан билээ. Баривчлагдах үеэрээ Б.Цэгмид нь “Бензиний үнэ өсч байна, ард түмний амьдрал хэцүү байна, эрх баригчид биднийг сонсохгүй” байна хэмээн хашгирч, цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Түүнийг жанжин Сүхбаатарын талбайд 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны машинтай дайран орох үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нарт “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдаж, цагдаагийн байгууллага хамгаалалтад гарсан байсан бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэн Б.Цэгмэдийн энэ үйлдлийг таслан зогсоосон юм.
Өчигдөр түүнийг цагдаагийн байгууллагаас зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ