Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ачааны автомашин гэр мөргөсний улмаас 10 настай хүүхэд нас барсан хэрэг энэ сарын 26-ний өдөр гарсан. Хэрэг гардаг өдөр 10 настай хүү гэртээ ганцаараа байжээ. Уг автомашиныг 41 настай Б жолоодож явсан бөгөөд хэрэг тухайн өдөр 20.33 цагийн үед болжээ. Ослын улмаас 10 настай хүү гэмтлээ даалгүй газар дээрээ нас баржээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20.48 цагт ослын газарт очиход тухайн автомашины жолооч Б нь машины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад, 10 настай хүүгийн цогцсыг гаргаж эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ. Жолоочийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр жолоочийн бүсэлхийнээс доош мэдээгүй болсон аж. Жолооч ослын үед согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан бөгөөд "машины тормоз" ажиллахгүй байсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа