Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас эрүүл мэндээрээ хохироод үлддэг олон жишээг харснаа “Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ынхан хэлж байв.
Тус байгууллагын захирал Б.Ганзориг "Аюулгүйн бүсээ зүүгээгүйгээс болж унах, гар, хөлөө гэмтээх тохиолдол олон байгаа. Залууст ажил хэрэгтэй учраас Батын зуучилсан Доржоор ахлуулсан бригадад таван найзтайгаа ороод ажилладаг. Гэтэл нэг нь унаад гэмтэхэд хариуцлага хүлээх хүн байдаггүй. Захиалагч тал хариуцахгүй гээд гэрээндээ тусгачихсан, бригадын дарга нөхөн төлбөр өгөх чадваргүй учраас хохироод үлддэг. Ийм тохиолдол маш олон байдаг учраас "хар ажил" гэж хэлж заншсан хүнд ажлуудыг хийдэг залуучуудаа бидэнтэй нэгдээч ээ гэж уриалж байна. Төрийн бус байгууллагыг байгуулсан залуус бид ч гэсэн барилгын салбарт ажиллаж, хүнд хэцүү хөдөлмөрийн мөлжлөгийг үзэж туулсан. Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог. Нягтлан, инженер зуучлагч гээд л олон хүн захиалагчаас гарах зардлаас хумсалсаар яг ажлыг нь хийх хүмүүст бага цалин ирдэг схем бий болчихсон. Бид үүнийг арилгаж ажилчдыг шууд захиалагчтай холбоно" хэмээн ярилаа.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ