Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн болон нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн билээ.
Цэцийн дунд суудлын хуралдаан УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгуулийн өдрийг товлосон УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэв. Ингэснээр Д.Гантулгийг чөлөөлсөн нь хууль ёсны болж, харин ирэх 6 сарын 30-нд товлогдсон 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч буй юм.
Үндсэн Хуулийн Цэц дээр ийм шийдвэр гарах тухай улс төрийн хүрээнд бараг хоёр сарын өмнөөс л ярьж эхэлсэн ба тэгэхдээ Д.Гантулгыг буцааж УИХ-ын гишүүн болгохоор шийдсэн хэмээж байв.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга ч ийм хүлээлттэй болчихсон байсан тухай эх сурвалжууд өгүүлж байна. Гэсэн ч шийдвэр өөрөөр буюу Д.Гантулгын асуудал хэвээрээ, харин нөхөн сонгууль зохион байгуулагдахгүй байхаар болов.
Өөрөөр хэлбэл эрх баригчид Д.Гантулга УИХ-д буцаж ирэх нь гэсэн зохиомол дургүйцэл нийгэмд бий болгоод, нэгэнт олны анхаарал чиглэсэн уг асуудлыг хэвээр үлдээгээд, нөхөн сонгуулийг шуугиан багатайхан цуцлахаар төлөвлөчихсөн байсан нь тодорхой болж буй юм.
Д.Гантулга 2017 оны хавар иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ хангасан гэх хэрэгт холбогдон, улмаар 2018 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа чөлөөлөгдсөн юм. Энэхүү явдал нь МАН-ын хэдэн ах нар нь Д.Гантулгаар өөрсөддөө ашигтайгаар нөгөө талдаа идүүлэх хүүгийн үүрэг гүйцэтгүүлээд байх шиг. Өөрөөр хэлбэл тахил өргөөд байна гэж ойлгож болохоор байна. Ийн нэгэнт муу нэр, луу данстай болсон хөөрхий залууг дахиад л улс төрийн тоглоомондоо ашиглаж, хуурчихсан хэрэг боллоо.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа