Монгол улсад иргэний нисэх хүчин үүсчхөгжсөний 94 жилийн ой 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр тохиосон. Агаарынтээвэрчдийн баярын өдрийг угтан ИНЕГ-ынханбаяраа тэмдэглэжээ. Баяраасулбаатай архидалт амралтын газар очиж үргэлжилсэн байна. Ийнхүүархидан согтуурч байх үеэр ИНЕГ-ын 40 настай, цахилгааны инженер нас баржээ. Нас барсанинженер нь Америкт олон жил амьдарчбайгаадМонголд ирж, ИНЕГ-т тав дахь жилдээажилласан Б.Т гэх иргэн аж. Хамт олны баярцэнгэл, зугаалга ихэсдэг урин дулааны улиралдсонор сэрэмж илүүдэхгүй нь. Эл өдөр ажилтнуудыг 13 цагт амраасан байна. Урд ньИНЕГ-ын ажилтан амиа алдсаныг удирдлагуудындаалгавраар хав даржөнгөрөөсөн. ИНЕГ-ын Холбоо мэдээлэл, новигаци ашиглалтын албаныхан ажлаараа зугаалсан биш ийнхүү нэгнийгээ алджээ. Гачууртын шар хоолойн аман дахь Оршил амралтын газар болсон энэ хэрэг БЗД-ын Цагдаагийн гуравдугаар хэсэгт шалгагдаж байна.Өмнөх оны 11 сард Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Х,Б нар нь ажлын байранд эхлээд архидсан гэдэг. Улмаар бааранд хамтдаа орцгоосон байна. Энэ үеэр хоорондоо маргалдаж, Х нь хөндлөнгийн хүнд зодуулан, хүнд гэмтэж нас барсан. Энэхүү хэрэг мөн л ажлын байран дахь архидалтаас улбаатай атал ИНЕГ-ынхан хав дарж өнгөрөөсөн. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан албан тушаалд томилогдохдоо “Салбарын ажилтны сахилга, ёс зүй хариуцлагыг анхаарч ажиллана” гэж амалсан амлалтаа эргэн нэг санах цаг болжээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн үед хоёр ажилтан амь эрсдээд байна. Өнөөх л сахилга, хариуцлагын асуудал. Өмнө тус яамны байранд архидан согтууралтай холбоотой хүн амины хэрэг гарсныг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Салбарын сайд Б.Энх-Амгалан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг хүний амь эрсдээд гурав хонож байхад толгойг нь илээд сууж баймааргүй л юм.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ