Өнөөдөр Сүхбаатарын талбайг тойрч “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан. Гэвч тэд ямар нэг зөвшөөрөл аваагүй байжээ.
Улмаар машинтай жагсагчдын нэг болох н.Цэгмид дөнгөж сая Сүхбаатарын талбай дээр машинтайгаа яваад зогсохгүй хүн дайрахыг завдсан байна. Уг үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Мөн тэрээр олон нийтийн анхаарлыг татахын тулд талбайд хэвтэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Зохисгүй үйлдэл гаргасан энэ иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ