Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцсэн билээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор бүлэглэж алсан, мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг тохуурхан доромжилж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт бүх насаар хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жавхланд 20 жил хорих ял, М.Амарболдод 15 жил хорих ял тус тус оногдуулсан байдаг. Ингэхдээ ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Харин ялтнуудын гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор” гэсэн хоёр өөр агуулгатай шинжийг давхардуулан зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, ”өөр гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан” гэсэн шинжийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа