УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад хандан “Хэдхэн сарын өмнө УИХ-ын даргыг сольчихвол улс орон сайхан болно гэж бодож байсан. Г.Занданшатар дарга аа, та наашаа хар даа. Нэг л гөлийчихөөд байна. Нэг л том тэсрэлт гарахгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь гарахгүй байна гэж иргэд хэлж байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Архидалтаа боль. Архидалтаас чинь болоод хүний амь эрсдээд байна. Зүгээр орж ирсэн иргэнийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэж иргэд ярьж байна. М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гийн зарим даргыг зайлуулсан. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Төрийн гурван өндөрлөгт эрхийг нь өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Чадахгүй бол чадахгүйгээ ард түмэндээ хэл. УИХ дээр өдөр өнжүүлэх шиг жижиг сажиг юм ярьсаар байгаад өдөр дуусч байна. Томоохон асуудал руугаа оръё” гэж хэллээ.
Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж Үндсэн хуульд заасан. УИХ-ын ажлаас нийгэм, улс төрийн бүх зүйл хамаарна. УИХ шүүх эрх мэдлийг эдэлдэггүй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлнэ. Таны хаяг буруу байна. Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй. Та бүхэнд улсын эрх мэдлийг өгсөн. УИХ хэрхэн ажиллаж байгаагаас ард түмний амьдрал шалтгаална. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас УИХ-ын нэр төр шалтгаална. Та бүхэн олон түмний төлөөх сэтгэлээр ажиллаж чадвал улс орны байдал хамаарна. Хурал дээр үг хэлж байгаа гишүүд үгээ бэлдэж ирж бай. Заримдаа олны инээдэм болж байна. УИХ-ын чуулганд ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. Гишүүд УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалтаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавих болно шүү. УИХ мэтгэлцээнээр асуудлыг шийддэг. Нэг дарга асуудлыг шийддэггүй. Үүнийг ухамсарлаж УИХ-ын гишүүд хуралдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргидог. Тиймээс УИХ тарах асуудлыг гишүүдээсээ асуух болно шүү” хэмээн хариу хэллээ.
Мөн О.Баасанхүү гишүүн “Чанга дуугарсан нь үнэн байдаггүй. Парламент руу дайрч давшлаад баймааргүй байна” гэж өмөөрч байгаа харагдлаа.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ