Ц.Нямдоржийг хамгийн ядуу сайд гэдэгт итгэхүү!

Moderator
2019/05/21

Гэртээ зурагтгүй, хөлсний байранд амьдардаг  хэмээн ярьж  нэг хэсэгтээ олон нийтийн хэл амны бай болсон Ц.Нямдоржийн тэр үгэнд итгэх хүн үнэндээ л байгаагүй.  Гэтэл араас нь тухайн үед Зайсанд найзынхаа байранд үнэгүй амьдардаг бөгөөд урсгал зардлыг нь төлж амьдардаг гэж залруулга маягийн зүйл хэлсэн байдаг.  Түүний  2018 оны ХОМ нь нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай гэдгээ мэдүүлжээ. Эдгээр нь 150 сая төгрөгийн үнэлгээтэй гэнэ. 
Мөн тэрбээр Toyota,Venza маркийн 29  сая төгрөгийн үнэлгээтэй нэг машинтай. Долоон сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Таван сая төгрөгийн хадгаламжтай. Ямар нэг компанид хувь эзэмшдэггүй. Жилийн орлого нь 22 сая төгрөг гэсэн байна.  Ийн мэдүүлснээр  Ц.Нямдорж сайдын даруухан амьдардаг гэх гишүүдийнщг өнгөлөх тоонд  быагтаж байна.  Ер нь төрийн албан тушаалтнуудыг орлого зарлагыг нэг бүрчлэн хянах боломжгүй. Иймээс сүүлийн жилүүдэд ХОМ гэх зүйл нэр төдий байгаа юм. Энэ талаар АТГ-ын шинэ дарга давхар зарлагыг нь хянадаг болох тухай дуугарсан нь бас бодох л зүйл. Орлого нь тааруухан атлаа зарлага нь орлогоосоо хэдэн зуу дахин их төрийн эрх мэдэлтэнгүүд цөөнгүй бий. Ард түмэн Ц.Нямдоржийг тэдний нэг хэмээн хардаж байгаа нь нууц биш.