Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт бүхнийг жил тутамд дэлгэн үзүүлдэг “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна.
Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 11 компани, Балбын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцож байна. “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” Олон улсын үзэсгэлэн 5 дугаар сарын 19-нийг дуустал үргэлжилнэ.




.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ