Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь гурван хурууг тасдаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь нэг хурууг тасдаж, танхайрсан байна. Эл хэрэг өчигдөр 22.25 цагийн үед болжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа зургаан настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өчигдөр хүлээж авсан. Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах Ш нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.
Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулаад байгаа аж. Харин хохирогч охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хуруу залгах хагалгаанд орж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ