10 сая ам долларын авилгын хэрэгт Уул уурхайн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд тэргүүтэй гурван хүний нэр холбогдсон талаарх мэдээлэл сошиалаар тархаад буй. Энэ асуудалд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ “Ийм мэдээлэл улс төрийн зорилготой албаар тараагаад байгаа. Энэ мэдээлэл тараасан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Үүнд нэг юм хэлье. Энэ мэдээлэл худал нь нотлогдоод үнэнд гүйцэгдэнэ. Тэгэхлээр энэ хорон санаа чинь эсрэгээрээ юм болно шүү. Харин дараа, дараагийн гүтгэлгээс хамгаалсан дархлаа хийж өгсөнд баярлалаа. Угаасаа худал зүйл. Үүнд санаа зовоод байх зүйл алга. Ийм их хэмжээний мөнгө бүү хэл 1000 доллар хулгайлаад шингээчих сэтгэл, зориг зүрх надад алга. Хэнтийн нөхөн сонгуультай холбоотойгоор ийм асуудал гарсан болов уу гэж ажиглаж байна. Түүнийг манай нутгийн зарим хүмүүс өлгөж аваад Хөвсгөл аймгийн пэйж хуудсаар тараасан юм билээ” гэлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ