Реппер Mrs.М хятадын зах зээлд алдаршиж байна

Moderator
2019/05/13

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй. Тэрээр СТА жүжигчин О.Энхтуул, "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболд нарын охин билээ. Хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг энэ эмэгтэйг дуучин Э.Энхзолтой хамтран дуулж, дүрсжүүлсэн “Single Ladies-2” киноны дуугаар хүмүүс сайн мэдэх биз ээ.

Mrs.M хэмээх нууцлаг нэгэн эмэгтэй реппер өөрийнхөө хүслээр бүхнийг хийхийг эрмэлздэг нэгэн. Өөрийн нүдийг нууж, нууцлаг дүр төрхөөр ялгардаг түүнийг БНХАУ-ын “Өмнөд хятадын өглөөний шуудан”-д онцолжээ. Түүний нэрийг н.Тамир гэдэг бөгөөд хятад болон барууны орнуудад хатагтай М өөрийн сонсогчтой болоод байгаа аж.

Түүний тухай хятадын хэвлэл онцлохдоо “Монголын залуу үеийнхний сонирхон сонсдог хип хоп урлагт түүний хоолой яах аргагүй чамин шигтгээ болдог. Улс орны үймээн самуун, амьдралд болж байгаа бүхий л асуудлыг үнэн үгээр нуулгүй хэлдэг урлаг бол яах аргагүй хип хоп. Ялангуяа оросууд үнэнийг шүлгээрээ нуулгүй хэлдэг улс. Хатагтай М олон улсад нэр хүндтэй болж, анхны дуугаа тавдугаар сарын 17-нд Tasty дээр тавиулах гэж байна. Уг дууны клипийн зураг авалтыг Хонгконгод хийж, Улаанбаатарт танилцуулсан. Тэрбээр 2015 онд Lil Thug-Eтэй хамтарсан “Цор ганц” нэртэй дуугаараа хамгийн анх олны өмнө гарч байв. Түүний зөвхөн монгол хэлээр дуулсан дуунууд нь л гэхэд YouTube дээр нэг сая гаруй хандалт авчээ. 2016 онд дебют цомог Gentleman-г гаргасан ба удахгүй шинэ EP-г гаргахаар ажиллаж байна” гэж бичсэн байна.