Удахгүй Монголчуудын хятад машины хэрэглээ өндөр болох нь ээ. Учир нь БНХАУ-д өмнө нь хэрэглэж байсан, хуучин автомашин, суудлын тэрэгний экспортыг зөвшөөрчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, эхний ээлжинд Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 10 хот, мужийн хэмжээнд хуучин машины экспортыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа юм.
Тус улсын Худалдааны яамнаас өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдлээс харвал, хуучин автомашины экспортын зах зээлээс их хэмжээний ашиг олох, энэ чиглэлд цөөнгүй улс, бүстэй хамтран ажиллах боломж бий аж. Тавдугаар сарын 5-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зөвшөөрлийн дагуу гадагш нийлүүлэхээр төлөвлөж буй хуучин автомашинд техникийн үзлэг хийн, аюулгүй байдлын хяталтад оруулж, зөвшөөрөл олгох журам үйлчилнэ.
Нөгөө талаас, хуучин автомашины худалдааны орчинг сайжруулах, гаалийн татвар, хураамжийг нарийвчлан тогтоох ажлыг Гаалийн ерөнхий газартай хамтран хийх юм. Энэ дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны байдлаар 13.8 сая хуучин автомашин дотоодын зах зээлд худалдаалагдсан бөгөөд хуучин машины худалдааны цахим талбар, жуулчлалын үйлчилгээ хүрээгээ тэлсээр байна
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа
Тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангасан эсэхийг шалган тээвэрлэлтийг эхлүүлж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2282 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Э.Батшугар: (COP-17) хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна