Нэг хэсэг KFC-ийн бүтээгдэхүүнээс олон хүн хордож нийгэмд цочрол үүсгэсэн бол үргэлжлүүлээд энэ сарын 07-нд Зайсан дахь “Бургер Кинг”-д хордсон нэгэн иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хандсан. Тухайн үед гэр бүлийн гурван хүн “Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хандаад байсан бол энэ тоо нэмэгдсээр байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний мэдээлж буйгаар "Бургер Кинг"-д 80 гаруй хүн хордсон тухай мэдээлэл байна.
ХӨСҮТ-өөс, “Бургер Кинг”-д хордсон гэх хүн өнгөрсөн шөнө нэмэгдэж ирсэн” талаар мэдээллэжээ.
Харин энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, “Бургер кинг”-ийн Зайсан дахь рестораны хоолноос 32 төрлийн шинжилгээний дээж авч лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Хариу нь хараахан гараагүй байгаа. Мөн эмчлүүлж буй өвчтөнүүдийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Шинжилгээний хариу гарахаар шалтгаан нь тодорхой болно. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтын бүрэлдэхүүн тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа” гэжээ.
Ер нь манайхны энэ төрлийн бизнес эрхлэгчид олон улсын нэрд гарсан бизнесийг Монголдоо оруулж байгаа юм бол зөвхөн нэрийг нь авчрах бус үйлчилгээний стандартыг нь хамт оруулж ирмээр байна шүү!!!
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа
Тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангасан эсэхийг шалган тээвэрлэлтийг эхлүүлж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2282 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Э.Батшугар: (COP-17) хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна