Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн “Орц, гарц чөлөөлөх мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авч байна. Мөн газар зохион байгуулагчид хороодоос судалгаа гаргадаг. Энэ жил 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн.
“Мандухай” зочид буудлын ойр орчимд цэцэрлэг, сургууль цөөнгүй байдаг. Бага насны хүүхдүүд ихээр зорчдог зам. Тиймээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Мандухай” зочид буудлын удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу тухайн байгууллага өөрөө хашаагаа буулгаж, татаж зам гаргажээ
Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг хоёрын дунд газрын зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн, явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсан байсныг өнөөдөр албадан буулгалаа.
Энэ байршлын хувьд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурван метр хэтрүүлэн явган хүний зам хааж хашаа, гарааш барьжээ. Гурван удаа мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй юм байна. Тиймээс өнөөдөр албадан буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлэх юм байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ