УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өмнө нь хурдан морьдын эрлийз, монголоор ялган уралдуулах тухайд хуулийн төсөл өргөн барьж, хэвлэлийн хурал, уяачдын зөвлөгөөн хүртэл зохион байгуулж байсан удаатай. Тэгвэл саяхан мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ удаад Х.Болорчулуун гишүүн хурдан морьтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл их гардаг. Тиймээс ийнхүү хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ. Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх ажээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.10, 8.11, 8.12, 8.13 дахь хэсэг нэмсүгэй:
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “8 удаа айрагдсан” гэсний дараа үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд нэгээс доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “12 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд хоёроос доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “20 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд гурваас доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “7-гоос дээш” гэснийг “найм буюу түүнээс дээш” гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн “их” гэснийг “их нас, соёолон” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. гэжээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ