Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Хамгийн доод талын ялын хэмжээ 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн.
Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд Зөрчлийн хуулиар хариуцлга тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учирахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг. Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сургуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргийг заасан. Тухайлбал:
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа
Тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангасан эсэхийг шалган тээвэрлэлтийг эхлүүлж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2282 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Э.Батшугар: (COP-17) хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна