Олны анхаарал татсан хэргүүдийн нэг нь Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан МХЕГ-ын 25 албан тушаалтанг АТГ-аас шалгаж эхэлсэн явдал. Хөдлөшгүй нотлох баримт болох сейф дүүрэн мөнгө, валют албан өрөө болон гэрээс нь олсон байдаг. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр авлига авсан 25 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тодорхой хэмжээний торгууль ноогдуулаад өнгөржээ. Улсын хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд маш өндөр түвшинд хяналт тавих ёстой. Гэвч хилийн хяналт сул байгаагаас үүдэн лангуун дээр эрүүл мэндэд хортой гэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байна. Үүний цаана авлига цэцэглэж байсныг АТГ-ынхан илрүүлж, авлига авдаг байцаагч, холбогдох албан тушаалтныг шүүхэд шилжүүлж, нотлох баримт болох сейф дүүрэн мөнгийг хураан авсан хэдий ч шүүх авлигачдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод явуулсан энэ төрлийн авилгыг хүлээн зөвшөөрсөнтэй адил хэрэг боллоо. Ийм байхад авлига цэцэглэхээс ч яах билээ дээ. Торгуулиас илүү авилга авч, тодорхой хэдийг нь торгуульд төлөвлөх тийм хахуулын бизнес цэцэглэх боломжийг бий болгож байна гэсэн үг шүү дээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ