УИХ-ын гишүүн С.Амарзаяаг УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэнгээс байр авсан гэх яриа олны дунд яваад байгаа билээ. Тодруулбал хахуулинд байр авч, түүнд Монгол орон төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшдэг цөөн нутгийн нэг болох Тост, Тосон бумбын нурууд эзэн суух боломжийг олгосон хэмээн иргэдийн хардлаганд өртөөд байсан юм. Тэгвэл тэр сэтгүүлчдэд ийн тайлбар хийжээ.
С.Амарзаяа: "Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой нутгийн иргэдийн асуудлууд байгаа. Ер нь Монгол улсын их хурал өөрөө ард түмнийхээ санал бодолд тулгуурласан хууль эрх зүйн орчноо сайжруулах, батлуулах шинээр хууль санаачлах бүрэн эрх үүрэг нь байгаа. Бас нэг үүрэг маань ард түмнээс ирсэн санал хүсэлтийг холбогдох хууль хяналт, төр засгийн байгууллагуудад уламжлах үүрэгтэй. Энэ ч утгаараа засгийн газрыг ерөнхий сайдтай гурван удаа явж ажиллаж байсан. Үнэхээр хариуцлагагүй, хуулийг умартсан байвал мэргэжлийн хяналтын газраас эхлээд үйл ажиллагааг хаах зогсоох эрх нь гүйцэтгэх засаглалд бүрэн байгаа.
УИХ-ын тухай хуулин дээр УИХ-ын гишүүний амьдрах нөхцөл бололцоог хангах хуультай гэхдээ би одоогоор албан ёсоор байрны түлхүүр гардаж аваагүй л дээ. Тухайн үеийн нөхцөл санхүүгийн байдлаас болоод ямар ч байсан уих-аас анхаарлаа тавиад надад 50 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн. Тэр дэмжлэгийг нь би хүннү хороолол дахь туслан гүйцэтгэгч яг Д.Чойжилсүрэнгийн компани өөрөө биш тэр компани руу 50 сая төгрөгөө шилжүүлээд байрныхаа түлхүүрийг аваад нэг жил гаруй амьдарч байна. Бусад төлбөр тооцоо хийгдээгүй 30 хувьдаа хүрвэл ипотекийн зээлд хамрагдахаар материалаа бүрдүүлээд байж байна" гэсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ