“Miss mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоог Монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Загварын тайзнаа эд алхаж байхдаа ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардаж байсан сайхан түүхтэй. Дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр нэрлэгддэг тэр “Miss Model of the World-2014” тэмцээнийг шүүгчээр ажиллаж, олон улсад өөрийгөө мөн таниулсан юм . Тэгвэл тэр "BEST PRINCESS OF THE WORLD 2019" дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фистиваль энэ сарын 19-25-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилиси хотноо зохион байгуулагдахад олон улсын шүүгчээр уригдан ажиллажээ. Тус тэмцээнд Монголчууд гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил эх орных нь элэг нэгтэн шүүгч ажиллаж байгаагийн дээр Мисс Б.Гантогоо заавар, зөвлөгөө өгсөн болоод ч тэр үү Монгол охидууд маань маш амжилттай оролцож, анхны Гранпри хүртжээ. BEST PRINCESS OF THE WORLD-2019" Эх орноо төлөөлөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн 5б ангийн сурагч Л.Үүрийнцолмон гранпри, Дархан-Уул аймгаас оролцогч Б.Мишээл, Улаанбаатар хотоос Г.Үүрийнтуяа нар “Ази тивийн тэргүүн мисс” шагнал тус тус хүртжээ. Мөн Б. Буяндэлгэр дэлхийн загварлаг топ модель, Сэлэнгэ аймгаас оролцсон Ш. Хүслэн тэргүүн мисс титмийн эзэд болжээ. Мөн бяцхан насанд 5 настай н.Сарангоо оролцож мөн адил тэргүүн байрыг эзэлж, дэлхийн хамгийн бяцхан мисс болсон байна. Бас нэгэн сайхан мэдээг үзэгчиддээ хүргэхэд тус тэмцээний оролцогч Л. Үүрийнцолмон Монголд анх удаа BEST PRINCESS OF THE WORLD дэлхийн хүүхдийн хүмүүнлэг соёлын фестивлаас гранпри шагналыг авчирсан байна. Энэхүү баярт үйл явдалд Мисс Гантогоо болон амжилттай оролцсан охидууддаа нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ