“Хануй филмь” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-4-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд "ХОЛЛИВУД"-ЫН 16 УРАН БҮТЭЭЛЧ ирсэн бөгөөд тэдний Иванна Чаббак юм. Ивана Чаббак нь Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч. Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын зохиолч нь билээ. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron зэрэг болно. Ийн дэлхийд нэртэй уран бүтээлч Монголд ирж, Монголчуудын өмнө тайзнаа гарсан нь ихэд завшаантай хэрэг боллоо. Энэ арга хэмжээнд жүжигчин С.Болд-Эрдэнэ өндөр хувь нэмэртэй оролцож байгаа бөгөөд тайзан дээрээс Иванна Чаббакийн нэрийг хүндэтгэлтэйгээр дуудан гаргалаа. Тэрээр тайзнаас буухад нь ихэд хүндэтгэл үзүүлж, түшиж буулгаж байв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ