“Гурван охин” хамтлагийн Ану удахгүй төрнө

Moderator
2019/04/30

“Гурван охин” хамтлагийнхан сүүлийн үед усанд хаясан чулуу адил нам гүм байгаа. Тэгвэл саяхнаас тус хамтлагийн дуучин Ану өөрийн цахим хуудаснаа жирэмсэн зургуудаа нийтэл эхэлжээ. Хамтлагаасаа хамгийн залуу, даруухан хэмээгддэг Ану өдгөө гадаад орнуудаар аялж яваа юм байна. Хэдэн жилийн өмнө шар хэвлэлээр Ануг жирэмсэн болсон хэмээн ташаа мэдээлэл цацагдаж байсан удаатай. Тэгвэл тэрхүү мэдээлэл биеллээ олж Ану удахгүй төрөх гэж байна. Харин хүүхдээ эх орондоо төрүүлэх эсэх нь тодохойгүй байгаа аж.