МАН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ СЕХ-НД ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ-
Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой. Энэ дагуу МАН өчигдөр бага хурлаа хуралдуулж, өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан бичиг баримтаа гардуулж өглөө.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Манай нам намын бага хурлаараа нэр дэвшилт болон мөрийн хөтөлбөрөө шийддэг, оролцох эсэхээ шийддэг. Өнөөдөр нэр дэвшигчийн тухай асуудал тодорхой болоогүй байна. Энэ удаагийн сонгууль Монголын улс төрийн намууд болон улс төрчдийн рейтингийг тогтоосон сонгууль болох байх гэж бодож байгаа. МАН-ын хувьд хариуцлагатай оролцоно. Албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байна. Одоогоор тус тойрогт судалгаа явуулж, хэд хэдэн хүнийг ярьж байгаа, нэр дэвшигч эцсийн байдлаар тодорхой болоогүй. Монгол улсын Ерөнхий сайд дэвших үү гэж асууж байна. Дэвших боломжтой хүн мөн үү гэвэл мөн.
Нөхөн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МУГЖ Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа ажээ. Нам эвслүүд ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ