Ц.Элбэгдорж С.Зориг агсны хэргийн талаар ярилцлага өгчээ. Тус ярилцлаганаас түүний ишлэлээс онцлон хүргэвэл:
Тус хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Содномдаржаа, Чимгээ нар “Гэм зэмгүй болж хувирсан юм байхгүй. Хувиргаж байна гэвэл илүү оновчтой байх. Мэдээж гэм бурууг шүүх тогтоодог. Энэ хэргийн үнэн мөн нь олдохоос айдаг тал хүчтэй хэвээр байна. Эд мөнгө ихтэй байна. Нөлөө ихтэй байна. Гэхдээ үнэн ганц. Үнэнийг тогтоох амаргүй.Үйл явц үргэлжилж байна л гэж харж байна₮
“Хуулийн байгууллагынхан намайг дуудаж асууж байсан. Би мэдэх юмаа хэлээд, хариулаад явдаг. Намайг гүжирдэж хардах үед “Байгаа онохгүй байна" гэж л тэр үед боддог байв. Одоо бол энэ аллагын ард байсан жинхэнэ эзэн нь эсвэл тэдэнд үйлчилж ирсэн, ашиг сонирхлын холбоотнууд нь олныг төөрөлдүүлээд байх шиг”
“Муу юманд амархан автдаг болжээ. Үнэн үнэгүй болж. Муу цаг гэдэг л энэ байх. Намайг энэ хэрэгт холбох гэвэл санасны гарз, цагийн гарз л болно.Учир нь намайг энд яаж ч холбох гээд холбоос гарахгүй. Тийм юм байхгүй, байгаагүй. Би энэ хэргийн захиалагч биш, хатгагч биш, оролцогч биш, гүйцэтгэгч биш. Тиймээс асуудал Ц.Элбэгдоржид биш, харин над руу зохион байгуулалттай санаатай дайрч, гүтгэж байгаа талд байна гэж л би харж байна.
“С.Зоригийг оршуулж ирээд асуулаа. “Арай л олдоогүй байна” гэв. Тэгэхээр нь шууд Америкийн элчин ЛаПорта гэж хүнийг урьж уулзаж хүсэлт тавилаа. Мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол надад яагаад ч юм төрөөд байсан. Энэ хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгах, мөн ДНК, кримналистикийн чиглэлийн мэргэжилтэн, багаж хэрэгсэл хэрэгтэй гэж хүсэлт тавилаа. Товчоор бол өндөр хөгжилтэй газраас мэргэжлийн туслалцаа авах хүсэлт”
“Хожим сонсоход тэд техникийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бүх юмаа бэлдсэн байсан. Монгол хэлний сургалтад хүртэл нааш ирэх хүмүүс нь хамрагдаж байсан байдаг. Би ч удалгүй ажлаа өгсөн. Манайхан “өөрсдөө илрүүлнэ, илрүүлж чадна” гээд тэднийг аваагүй юм билээ”
“Итгэх аргагүй юм гэж байдаг. Хүнд хутгалуулсан, айж балмагдсан, хүнд хэцүү л байгаа юм уу, бушуухан очъё, тусалъя гэж бодсон. Гэрийнх нь гадаа ирэхэд цагдаагийн дарга хурандаа Мөрөн өөрөө байсан. “Хаана байна" гэсэн “Гэртээ” гэсэн. Тэгээд л явж орсон”
“коридорт нь хана дагаад Зориг хэвтэж байсан. Үнэхээр цочирдсон. Буцаад гарч ч чадаагүй. Хажууд нь зогссон. Харсан. Үнэхээр итгэх аргагүй. Хэдэн хүн гэрт нь байсан. Сууж ганц нэг үг солиод “Засгийн газрын гишүүдийг дууд, ажил руугаа очлоо” гээд л гарсан”
“УИХ их тусгүй шийдвэр гаргасан. Энэ Түр хороо гэдэг юм өөрөө хууль бус. Хууль тогтоох, шүүх хоёр бол ижил тэнцүү эрх мэдэл. Тус тусдаа, бие даасан байх ёстой юмыг нэг болгож болохгүй. Шүүхийн ажлыг улстөрчид хийж болохгүй. Түүх ийм буруу шийдвэрийг хэзээ ч зөвтгөхгүй”
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана