"Хасар" Жагаагийн охин шилдэг жүжигчин болжээ

Moderator
2019/04/29

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын охин Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин сурагч”-аар шалгарчээ.

Тодруулбал нийслэлийн есөн дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож тийнхүү шилдгээр шалгарсан байна.

Шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг гардуулсан байна.