Ану буюу Ч.Уранхолбоо: Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад... •Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайдаа гээд амандаа бувтнах өрөвдөм эмэгтэйд бүтэн нойр,сэтгэлийн амар амгалан л байхад хангалттай хэмээн амьдрана. •Олон хүүхдүүдийнхээ шуугилдаанд бухимдаж гар гэж хөөн орилж зандчих эцэг эх байхад.... •Хоёр зураасны төлөө бүхнийг золиослоход бэлэн хосуудад үрийн заяа л түшвэл нь болох нь тэр хэмээн амьдрана •Машинаа томсгохгүй л бол бусдаас дутаж,унаагаа голж доромжлолттой мэт санагдах нэгэн байхад... •Машиныхаа шарыг асцан байхад нь таксинд явж колонк хүртэл битгий л унтраасайдаа хэмээн хуучин машинаараа амьдралаа зогоодог жолоочид энэ машин минь байхад хангалттай мэт амьдрана. •Өвдөж,үхэх эрхгүй хэмээн амьдралд зүтгэх хүмүүст эрүүл мэнд л байхад жаргалтай мэт амьдрана. •Өглөөний сэрүүлгээ үзэн ядаж,өдөр бүр хичээлээ таслах оюутан байхад... •Сурах чин хүсэлтэй ч төлбөргүй оюутанд төлбөртэй л бол хурдхан төгсөх юмсан гэсэн эрмэлзлэлтэй амьдрана. •Аав ээждээ уцаарлан,төвөгшөөж үзэн ядах эрх танхил нэгэн байхад... •Аавдаа эрхэлж байна гэж зүүдэлчээд өдөржин жаргалтай амьдрах түүнд Зүүдэндээ л аавыгаа харах л хангалттай мэт санагдана. "БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ ТҮҮНДЭЭ ТАЛАРХАН АМЬДАРЪЯ!"
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ