Дөнгөж сая Сүхбаатар дүүрэг 100 айл орчимд өнөөдрийн 07 цаг орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэлээ. Одоогийн байдлаар буудуулж нас барсан иргэн 40 орчим насны эрэгтэй хүн гэсэн мэдээлэл байна. Гэмт этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд түүний яаралтай эрэн сурвэлжлан ажиллаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ