Сүүлийн үед С.Амарсайханыг Хятадын компанид 50 га газар олгох гэж байна гэсэн мэдээлэл их тархах болсон. Энэ талаар С.Амарсахйан “энэ бол гүтгэлэг. Засгийн газрын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах хэлэлцээр хийж, тодорхой ажил хэрэгжүүлэхээр болсон юм билээ. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамж гарч судалгааны ажлын баг байгуулсан юм байна. Дараа нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмж, ногоо тариалах асуудлыг судлах ажил хийх шаардлагатай байгаа тухай албан бичиг өнгөрсөн сарын 27-нд надад ирсэн. Тухайн өдөр миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд холбогдох тооцоо судалгааг хийх ААН, нийслэлийн өмчит 100 компанийн нэрийг албан бичгээр хүргүүлсэн. Ямар нэгэн газар олгоогүй, газар олгох шийдвэр гараагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариаланчидаа ямар байдлаар дэмжиж, дөрвөн улирлын хүлэмж байгуулах, хүнсний аюулгүй байдлаа хангах асуудлыг судлах зорилгоор дээрх нэрсийг хүргүүлсэн. Гэвч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун үүнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, намайг хятадуудад 50 га газар олгож байна гэсэн мэдээлэл түгээсэн. Ийм мэдээ түгээж байгаа нь түүний ашиг сонирхолтой холбоотой. Тэрээр өөрийн хадам ээжийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-д санал оруулж байсан. Энэ асуудлыг би хууль бус шийдвэр гээд НИТХ-аас буцааж байсан. Үүнээс болж намайг гүтгэх, доромжлох, хууль бус ажиллагаагаа эрчимтэй явуулж байна” гэсэн байдаг.
Мөн өчигдөр орой “Ам нээвэл” нэвтрүүлэгт энэ талаар ярьжээ. Тэгвэл түүнийг сонссон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дараах тайлбарыг өгжээ. “Хятадын компанид 50 га газар олгож хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг эсэргүүцсэн биш янз бүрийн нэр хоч зүүж байна даа.
ТВ 25-ын Ам нээвэл -ээр НЗД С.Амарсайхан орж миний ПР-ын менежер шиг л бүтэн 30 минут миний тухай ярьлаа.
Би өөрийгөө төрийн албыг талх шиг зардаг, нийслэлийн газрыг талх шиг зүсч хуваарилдаг, 60 тэр бум, МАНАН-гийн гол хүн байснаа мэдээгүй явжээ.
Тэгээд л би 50 га газрыг НЗД Хятадуудад өгөх гэж байгааг эсэргүүцэж, санаанаасаа зохиож, гүтгээд байгаа гэнэ шүү.
Уг нь нотлогоотой юмыг л эсэргүүцээд байгаа юм.
НИТХ тэргүүлэгчдийн хуралд оруулж ирсэн танилцуулгаас нь харагдана даа” гэсэн байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана