Монгол Улс БНАСАУ-д хандаж, цаашид дайсагнасан үйлдлээ зогсоож, АНУ, Японтой хэлэлцээрийн ширээнд суухыг уриалжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ дахь айлчлалаа дуусгаад буцахдаа бямба гаригт NHK телевизтэй холбогдож дээрх мэдээллийг өгсөн байна.
Д.Цогтбаатар сайд Японы телевизэд өгсөн мэдээлэлдээ Монгол Улс, БНАСАУ нөхөрсөг харилцаатай болохыг тодотгоод, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын төлөөлөгчид одоо ч БНАСАУ-д байгааг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн хоёрдугаар сард ханой хотноо уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй. Дэлхий нийт хоёр удирдагчийн гурав дахь уулзалт болно хэмээн хүлээж байх үед БНАСАУ шинэ төрлийн зэвсэг туршин нөхцөл байдлыг эгзэгтэй болгосон үед Монгол Улс ийнхүү байр сууриа илэрхийллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ