Модель Нора Монголчуудыг доромжиллоо

Moderator
2019/04/20

Модель Нора элдэв хэл ам таталж явах нь олонтаа. Тэрээр саяхан өөрийн сошиал хуудсаараа Монголчуудыг доромжилсон маягтай пост оруулсан нь олны бухимдлыг ихэд төрүүлж байна. Тэрээр бичихдээ “HBО монгол хадмалтай болсон юм уу. Хэлгүй хүн хүртэл....I mean... саяхан л бүгд Үнжээг үзэдэг байгаа биз дээ. I m seriosly impressed with u guys” хэмээн өөрийгөө ганцаараа гадаад хэл мэддэг мэт аашилжээ. Түүнийг энэ үйлдлийг өхөөрдсөн нэгэн фэйсбүүк хэрэглэгч “Би 2012 оноос GOT үзэж байгаа юм л даа. Гэхдээ би энэ хугацаанд энэхүү киног үзсэнээрээ бусдаас мундаг, бусдаас илүү хэл устай эсвэл хотынх гэж өөрийгөө бодож байсангүй. Ер нь хүн юугаа үзнэ үү, хувь хүний асуудал ш дээ. Чи GOT үзсэнээрээ бусдаас 1 алхам түрүүлээгүй, бусдаас илүү сэтгээгүй. Тэгэхлээр  дуугүй киногоо үз. Битгий өөрийгөө гавьяа байгуулсанд эсвэл бусдаас онцгойрсонд тооц!! хэмээсэн байна. Энэ мэт модель гэгдэх Нора ухамсар дорой, тархигүй жинхэнээсээ Модель гэдгээ батлан харуулсаар байх болжээ.