Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын талаар Хотын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөр нар 20 цаг 45 минутын үед мэдээлэл өглөө.
Хотын орлогч Ж.Батбаясгалан:
-Лаганд унасан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр тарсан. Энэ нь ташаа юм. Харин лагийн хорт хийнд есөн ажилтан хордсонсоо дөрөв нь нас баржээ. Нас барсан залуус 30-35 насны залуус, бүгд эрэгтэй байжээ.
Гэмтлийн эмнэлгийн госпиталд таван хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байна гэж мэдээлсэн. Нэг хүнээс дээж авч шинжилгээ хийж байна. Ямар химийн бодист хордсон бэ гэдгийг шинжилнэ. Биеийн байдлууд нь тогтвортой, хэвийн байдалтай байвал энгийн тасаг руу шилжүүлнэ. Хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна гэсэн. Хэргийн шалтгааныг мөрдөн шалгаж байна.
Лагийг хүлээн авдаг насосны барилга дотор энэ хэрэг гарсан байна. Нийслэлээс ажлын хэсэг байгуулж байна. Шалгалттай холбоотой биш, ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлнэ. Миний бие ажлын хэсгийг ахална
-Ослоос урьдчилан сэргийлэх боломж байсан уу?
-Ажлын хэсгийн шалгалтаар тодорхой болно.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхбаатар:
-Та бүхэнд зураг үзүүлье. Хоолой харагдаж байгаа энэ хэсэгт хэрэг болжээ. Шатнаас доош хоолойг засахаар орсон ажилтнууд хийнд хордож нас барсан байна. Прокурорын зөвшөөрөлтэй арван секундын бичлэг хийлээ.
Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөр: -Ажлын хэсэг дүгнэлт гарсны дараа хэргийн шалтгаан тодорхой болно. Цэргийн госпиталын Хордлогын төвийн дарга, хурандаа Батболдтой бид байнга холбоотой байна. Таван хүнд хордлого тайлж байна. Биеийн байдал нь тогтвортой байгаа. Нэг хүнийг шинжилж байна. Хоёр цаг тутамд мэдээлэл нааш өгнө гэсэн. Энгийн байвал энгийн тасагт шилжүүлнэ. Албаныхан осол болсны маш шуурхай ирсэн.
Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ