Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гавьяат жүжигчин, балетчин Отгонтөгсийн Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгөв.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр тэмцээний Гран при, 2015 онд Токио Сити балет тэмцээний 3 дугаар байрыг эзэлж байсан залуу уран бүтээлч юм.
Өргөмжит консул Е.А.Кузьмин нь “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр орны хүмүүнлэг, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажиллаж ирсэн билээ.
МУГЖ О.Анужин, Өргөмжит консул Е.А.Кузьмин нар нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах болно.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ