Дундговь аймгийн Өлзийт сумын мянгат малчин тэмээчин Отгоны Жаргалсайханы сүрэгт хүрэн халзан ботго гарчээ. Яг адуу шиг халзан иймэрхүү хөөрхөн ботго эдний хотонд урьд нь нэг удаа гарч байсан бөгөөд үүний дараа тэднийх 1000 тэмээчин болж байжээ. Тийм болохоор ийм өнгө сүлэлдсэн халзан ботго гарсныг нутаг усныхан ихэд бэлэгшээж байгаа гэнэ. Тэгэхээр ийм содон зүстэй ботго төрөх нь тохиолдол элбэг биш ч гэлээ байдаг аж. Түүхийн нэгэн эх сурвалжид "Тэмээ зүс холилдсон айлыг тэнгэрээс хүртсэн тамгатай хэмээн үзэж, таван удаагийн гэмээс чөлөөлж, Их хаанаас тэгш тооны ханатай гэрээр хөхиүлэн шагнаж, нутаг оронд нь гурван үеэр нь дархлан, хөвгүүдээс нь цэрэгт татахгүй буюу, цэрэгт сайн дураар явсан тохиолдолд зуутын даргаар тавьдаг ёс Өгөдэй хааны үед байжээ" гэсэн байна. Үнэхээр сонин тохиол аж.
Дашрамд дурдахад Жаргалсайханы аав Х.Отгон нутаг усандаа алдартай малчдын нэг бөгөөд Монгол Улсын гавьяат малчин хүн юм.
Бичээчийн Батмөнх
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана