АН бүлэггүй болжээ

Moderator
2019/04/09

УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг дөнгөж сая тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр "Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэлээ

Эргэн сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм.