Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Солонгон аашт төржээ

Moderator
2019/04/09

Хэдхэн хоногийн өмнө төрөх дөхсөн эхнэрээ хөтлөн явж буй Дуучин Т.Дэлгэрмөрөн манай папараццид өртөж байсан юм. Тэгвэл өчигдөр орой түүний гэргий амаржиж охинтой болжээ. Энэ талаар Т.Дэлгэрмөрөн: “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин, хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 цагт.

Миний сайхан буянт, бурхан багшийн ивгээлт үр минь буурал замбуутивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж, түмэнд түгээх оюуны их цараатай, алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай. Амьдралыг минь бүтэн болгож, алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа” хэмээн бичсэн байна.