УИХ-ын дарга асан М.Энхболдын жилийн орлого 2018 онд бараг дөрөв дахин буурсан ажээ. Түүний Хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлснээр 2017 онд 118.1 сая төгрөгийн орлогтой байсан бол 2018 онд 30.8 болж эрс буурсан байна. Харин гэр бүлийнх нь орлого 2017 онд 67.6 сая төгрөг байсан бол 2018 онд 31.2 сая болж, хоёр дахин буурчээ.
2017 онд 3 ширхэг нийтийн орон сууцтай байсан тэрбээр 2018 онд хоёр болгож бууруулжээ. Харин зуслангийн нэг байшин нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жилд унаж байгаа Ланд-200 маркийн машин нь өөрчлөгдөөгүй. Тэгвэл 2015 онд байсан 300 адуу болон хурдан удмын 60 адуу нь одоог болтол өсч, үрэгдээгүй хэвээрээ байгаа аж. Түүний 360 адуу нийтдээ 900 сая төгрөгийн үнэлгээтэй юм байна.
613.3 сая төгрөг хадгаламж бөгөөд 290 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй ажээ. Одоогоор ямар нэг өр, авлагагүй юм байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ