Өнгөрөгч сарын сүүлээр төрийн бус өмчийн 39 их, дээд сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзах үеэрээ сайд Ё.Баатарбилэг “Зөвхөн өөрийн сургуулийн бэрхшээлийг ярихгүйгээр Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог өргөн хүрээнд харж, нэгдсэн санал танилцуулах” чиглэлийг өгсөн билээ.

Уулзалтын эхэнд ХИДСХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн төрийн бус өмчийн их, дээд сургуулиудаас салбарын яаманд тавьж буй саналуудаа уламжлав. Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд төрөөс дэмжих, сургалтын агуулгын стандарт бий болгох зэрэг саналуудыг хэллээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өнгөрсөн оныхоор нь байлгах, салбарын бодлогод хувийн сургуулиудын асуудлыг тусгуулж ажиллахын тулд Сайдын зөвлөлд тус холбооноос төлөөлөл багтааж өгөхийг хүсэв.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг эдгээр асуудлыг судалж, анхаарч ажиллахаа илэрхийлээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын хяналт тогтмол тавина. Хангалтгүй байгаа сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр шаардлага тавьж ажиллана гэлээ.
Уулзалт Этүгэн их сургуулийн хичээлийн байранд болсон бөгөөд энэ үеэр тус сургууль БСШУС-ын сайд болон хувийн сургуулиудын удирдлагад Сувилахуйн болон нүүр ам судлалын ур чадварын төв, Номын сан, Спорт заалаа үзүүлж, үр дүнд чиглэсэн хөтөлбөрийн шинэчлэл, програмаа танилцуулсан юм.


“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ